Wednesday, November 12, 2008

Бид Бурхны хүүхдүүд



Үг. Л. Энхтайван
Ая. Д. Дүгэр
1.
Эхлэлгүй төгсгөлгүй мөнхийн настай
Эгнэшгүй ханьцашгүй үнэний ёстой.
Энэхэн замбуулинг ивээх увдистай
Эгэлхэн даруухан Гэгээрсэн Багштай
Дахилт:
Тиймээ бид нар Бурхны хүүхдүүдээ
Тэргүүлшгүй цагийн гэрлийн цацрагаа
Тиймээ бид нар Диваажины хүмүүсээ
Тэнцэшгүй огторгуйн аялгуун урсгалаа
2.
Сэргэлэн жавхаалаг баяр баясгалантай
Сэлүүхэн уужуухан ухаан бодолтой
Гэрэл аялгуу гүнлэн бясалгалтай
Гэгээхэн цагаахан ариухан сэтгэлтэй
Дахилт:
Тиймээ бид нар Бурхны хүүхдүүдээ
Тэргүүлшгүй цагийн гэрлийн цацрагаа
Тиймээ бид нар Диваажины хүмүүсээ
Тэнцэшгүй огторгуйн аялгуун урсгалаа
3.
Аз жаргал цог хийморь аяндаа бүрэлдсэн
Аврал Хайрын Номын цогцостой
Амгалан жаргаланг цогцолоох жамтай
Аръяабал Бурхны энэрэхүйн сургаалтай
Дахилт:
Тиймээ бид нар Бурхны хүүхдүүдээ
Тэргүүлшгүй цагийн гэрлийн цацрагаа
Тиймээ бид нар Диваажины хүмүүсээ
Тэнцэшгүй огторгуйн аялгуун урсгалаа

0 comments: