Дотоодын баясал
Үг н.а. Бямбацогт
Ая. н.а. Энхтайван
“АЗ ЖАРГАЛЫН ЭЗЭД”
Үнэлэж цэгнэж үгээр тайлашгүй
Үнэн бодитой номын судсаар
Тэнгэрийн аялгуу дотоодод урсаж
Тэртээх дурсамжийг зүрхнээ шивнэнэ.
“АЗ ЖАРГАЛЫН ЭЗЭД”
Үнэлэж цэгнэж үгээр тайлашгүй
Үнэн бодитой номын судсаар
Тэнгэрийн аялгуу дотоодод урсаж
Тэртээх дурсамжийг зүрхнээ шивнэнэ.
Аяа, бид нар гэрэл билээ
Аз жаргалын гэгээ билээ
Сүр жавхлангаа мэдрэх гэж
Сүнсээ хөлөглөн замбуулинд буусан
Газар дэлхийгээ адислах гэж
Галав эрин бүхнийг туулсан
Аяа, бид нар аялгуу билээ
Амар амгалангийн эгшиг билээ.
Багш минь ирээд биднийг адислаад
Бурхан дүрийг минь мөнхлөн нээлээ
Амар амгалан эндээс эхлээд
Алтан дэлхий минь диваажин болно.
Аяа, бид нар хайр билээ
Ариун орны иргэд билээ
Аяа, бид нар бурхад билээ
Агуу бүхний эзэд нь билээ.
Аз жаргалын гэгээ билээ
Сүр жавхлангаа мэдрэх гэж
Сүнсээ хөлөглөн замбуулинд буусан
Газар дэлхийгээ адислах гэж
Галав эрин бүхнийг туулсан
Аяа, бид нар аялгуу билээ
Амар амгалангийн эгшиг билээ.
Багш минь ирээд биднийг адислаад
Бурхан дүрийг минь мөнхлөн нээлээ
Амар амгалан эндээс эхлээд
Алтан дэлхий минь диваажин болно.
Аяа, бид нар хайр билээ
Ариун орны иргэд билээ
Аяа, бид нар бурхад билээ
Агуу бүхний эзэд нь билээ.
0 comments:
Post a Comment