Wednesday, November 26, 2008

ХААНЫГ СОНГОСОН ОХИН

Энэтхэгт нэгэн хааны тухай үлгэр байдаг юм. Тэр бол өөрийн харъяатуудаа хайрладаг маш сайн хаан юм гэнэ. Нэгэн өдөр тэр өөрийн бүх эд хөрөнгө, үнэт зүйлсээ ард иргэддээ тараахаар болжээ. Нийтэд дэлгэн үзүүлж байгаа зүйлсээс хэн ч гэсэн өөрт хэрэгтэй зүйлээ ямар ч болзолгүйгээр зүгээр л санаандаа нийцүүлэн авч байсан. Хаанд үр хүүхэд, гэр бүл байхгүй учраас өөрийн ард иргэдээ төрөл төрөгсөд шигээ үзэж хайрладаг.
Хүн бүр өөрийн сэтгэлдээ нийцсэн ямар нэгэн юмыг сонгон авчээ. Гэтэл нэг охин өөрийн бүхий л эд хөрөнгөө дэлгэн үзүүлж байсан хааны хажууд очсон. Тэр хааны мөрөнд гараа тавиад: ”Таныг ч бас болох уу?” гэж асуув.
Хаан их гайхаж: ”Яагаад? Миний толилуулж байгаа зүйлсээс юу ч хүсэхгүй байна уу?” гэж асуухад
Охин: ”Үгүй. Би зөвхөн таныг хүсч байна.” /Багш инээв/
Хаан өөрөө ганцаараа учир хэн нэгэн түүний эд баялагт нь биш өөрт нь хайртай байна гэдэгт мэдээж их баярласан. Хаан зөвшөөрч тэд хуримаа хийж, аз жаргалтай амьдралаар амьдарчээ.
..............оОо...............

Тэр охин юу ч хүсээгүй боловч хаантай гэрлэсний дараа хааны бүх эзэмшил, хөрөнгө, улс нь бүхэлдээ түүний харъяанд орсон юм.
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай.

0 comments: