Дэлхийн дулаарал ба цагаан хоол
2008 оны 11-р сарын 24ны өдөр.
Мэдээллэл Технологийн Парк-д Байгаль орчины Яамны зохион байгуулсан Байгаль орчины харъяа Төрийн бус байгууллагуудын Анхдугаар чуулга уулзалт болж амжилттай өндөрлөлөө.
Уг чуулга уулзалтад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй Төрийн Бус Байгууллагууд оролцсон бөгөөд эдгээрийн нэг "Цагаан хоол-ногоон гариг" Төрийн бус байгууллага нь Их Багшийн хайраар байгуулагдсан бөгөөд уг чуулганд "Дэлхийн дулаарал ба Цагаан хоол" сэдвээр оролцогчидод хандан илтгэл тавьж, Дэлхийн дулааралын тухай Их Багшийн SOS тараах материал мөн цагаан хоол хэрхэн хийх тухай жижиг номыг чуулганд оролцогчид тарааж өгсөн юм. Хүн болгон эх дэлхийгээ аврах болон байгаль дэлхийгээ хамгаалах талаар дор бүрнээ ажиллаж байлаа. Маш олон байгууллага, хувь хүмүүс хүрч ирэн бидний бэлтгэсэн мэдээлэлийг сонирхон зарим нь хамтран ажиллах тухай санал тавьсан юм.
0 comments:
Post a Comment