Орц:
Төмс таван ширхэг, мөөг - 300 г, ургамлын тос хоолны гурван халбага, сармис нэг хумс, жижиглэсэн хатаасан талх хоолны нэг халбага, давс
Бэлтгэх арга:
Бэлтгэх хугацаа нэг цаг, зургаан хүний порцоор
1. Хайрахад зориулж сармисаа нимгэн хэрчинэ.
2. Төмсөө нимгэн дугуй хэлбэртэй зүснэ.
3. Төмсөн дээрээ нимгэн зүссэн мөөгөө тавьж, давс цацан тосолно.
4. Дээр нь хатаасан талхны нунтгаа цацаж, 180 °С хэм халаасан шарах шүүгээнд хийж 40 – 50 минут хэртэй болгоно.
5. Таваглаж өгөхийн өмнө нунтаг ногоо цацаж өгөөрэй.

Төмсний жигнэмэг
Төмсний жигнэмэг хүүхдүүдэд их таалагддаг юм. Бэлтгэх хугацаа нэг цаг.
Орц:
Зургаан хүний порцоор. Нэг кг төмс, 200 мл сүү, 100 г цөцгий, гурван ширхэг төмс, 400 г бууцай, хоолны хоёр халбага улаан лоолийн нухаш, хоолны нэг халбага сахар.
Бэлтгэх арга:
Төмсөө хальстай нь чанаад цэвэрлэнэ. Дараа нь сүү, цөцгийтэйгээ холин нухаш болгоно. Түүнийгээ гурван хэсэг болгон хуваана.
Бууцайгаа буцалсан усанд хоёр минут хэртэй байлгаад авч, жижиглээд нэг хэсэг төмсний нухаштайгаа холино. Нөгөө хэсэг нухашаа улаан лоолийн нухаш, сахартай холино.
Шарах шүүгээгээ 180 С хэм халааж, төмсний нухашаа хэлбэрт оруулан тавьж 8 – 10 минут болгосны дараа таваглаж өгөөрэй.
~~ Та сайхан хооллоорой ~~
0 comments:
Post a Comment