Дүпүний бөөрөнцөг
Орц:
Дүпү 500гр
Шар лууван 1-2ш
Бор мөөг 3-4ш
Цагаан гаа 20-30гр
Цагаан будаа 1 аяга
Яншуй бага зэрэг
Амтлагч:
Давс тохируулах
Элсэн чихэр тохируулах
Мөөгний амтлагч 5-10 гр
Магги цуу 1 х.х
Эрдэншишийн цардуул 15-30гр
Перец бага зэрэг
Хийх арга:
- Дүпүг жижиглэн хэрчих юмуу бутлагч машинаар жижиглэнэ.
- Цагаан будааг чанах
- Шар лууван, бор мөөг, цагаан гааг хярж хэрчих юмуу үрүүлээр үрж жижиглэн тос хийж халаасан хайруулын тавганд хуурч болгоод мөөгний амтлагч, давс, элсэн чихэр, магги цуу зэргээр амтлана.
- Хуурсан ногоог хөргөсний дараа бэлтгэсэн дүпүний хольц, будаатай нэмж хутгаад нунтаг хар перец, цагаан гаагаар амтална. Шанзанд цардуул нэмж хутгаснаар хэвлэж шарах явцад задрахаас сэргийлнэ.
- Бэлтгэсэн шанзыг бөөрөнхийлж халаасан их тосонд шарна.
0 comments:
Post a Comment