БИДНИЙ ЭРИН
УБ хот. 2005.04.15
Авшигтан Б.Эрдэнэсайхан
Дэлхий ээжийн зулайд орших дагшин газар
Тэнгэр эцгийн ивээлт хөх толбот үр сад
Мөнхөд орших ариун голомт
Мандан бадрах Монгол орон
Дэлхийг хөдөлгөх илч биеэр нь гүйх
Сансрыг эзэгнэх ухаан сэтгэлд нь гийх
Хүмүүн төрөлхтний өвөг бөртө чонын удам
Хөх тэнгэр шүтлэгтэн хөрст дэлхийн эзэн
Эзэн нь болсон Монголчуудаа сэргэцгээ
Бурхан тэнгэрийн хайрласан эрдэнэсээ харцгаа
Босоцгоо ахан дүүсээ гал голомтоо бадраая
Гэрэлт ирээдүйг бүтээх аянд урагшаа
Амьдрал хайрлагч чандмань эрдэнийн эх булаг
Амь ивээх цэвэр цэнгэг агаар
Бие тэтгэх үржил шимт хөрс шороо
Баялаг уудам орон зай эх оронд минь бий.
Эзэн нь болсон Монголчуудаа сэргэцгээ
Бурхан тэнгэрийн хайрласан эрдэнэсээ харцгаа
Босоцгоо Эх орончидоо гал голомтоо мандуулъя
Гэрэлт ирээдүйг бүтээх бидний эрин эхэлжээ.
0 comments:
Post a Comment