Гариг хоорондын харилцаа холбоонд бэлдэцгээ
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн сэтгүүл №174-с.
Сингапур.3 сарын 3.1992 он.
Их Багшийн айлдвараас.
Үүнийг бид л хийнэ. Магадгүй ирээдүйд бид бүхэн арай өргөн хүрээтэй бодож сэтгэдэг болох буюу зөвхөн өөрийнхөө байр сууц, амьдардаг тосгон, улс орныхоо тухай аминчлан бодохын оронд сансар огторгуй, сав ертөнцөд санаа тавьдаг болж, оюун ухааныхаа цар хүрээг тэлэн өргөжүүлж, тэгснээр газар дэлхийн ухамсар тэр чигээрээ дээшилж соёолох байх. Тэр үед бид гариг хоорондын харилцаа холбоонд бүрэн бэлтгэгдэж, илүү их юм сурч мэдэж, хурдан хөгжиж, цаашилбал илүү ая тухтай амьдардаг болох биз ээ. Бидний хүссэн бүхэн биелж, байгаагаа бусадтайгаа хуваалцан амьдрал маань сайжирч, үр хүүхэддээ сайн сайхан амьдралыг цогцлуулж өгнө.Энэ бүхэн биелнэ. Хамгийн гол нь өөрсдийгөө ийнхүү уужуу бодож сургах хэрэгтэй.

0 comments:
Post a Comment