Sunday, August 31, 2008

Асуулт Хариулт

Архидалт
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Их Британи. Лондон.
/эх нь Англи хэлээр/
Асуулт: Архидан согтуурах асуудлын шалтгаан нь юу вэ? Архичны сэтгэлд уух хүслийг юу төрүүлдэг юм бэ?
Багш: Олон шалтгаан бий. Хамгийн түрүүнд, маш олон хүн сул дорой байна. Тэд өдөөн хатгалтыг эсэргүүцэж чадалгүй бэрхшээлээс зугтаж, түүнтэйгээ нүүр тулахын оронд янз бүрийн байдлаар дайждаг. Зарим нь архийг сонгож, зарим нь асуудлын гол цөм юм уу өөрт нь түвэг удаж, эвгүй байдалд оруулж байна гэж боддог тэр хүнээсээ огоот зайлахыг сонгодог. Бие биетэйгээ ярилцан асуудал зовлонгоо шийдэхийн оронд зайлсхийж, ямар нэгэн шалтаг тоочно, эсвэл өөр хаа нэг тийш холдон явна. Түүнийхээ юунд уурлаж бухимдсаныг ойлгохын оронд зүгээр л явчихдаг. Тэгвэл бусад нь ярилцаж ч чаддаггүй, зугтаж ч чаддаггүй учир нь тэдэнд ямар ч боломж сонголт байдаггүй, эсвэл зугтахаасаа дэндүү залхуурч архи уудаг. Сэтгэлдээ л зугтаах бөгөөд энэ дэлхийд хэлгүй дүлий мэт дүр эсгэж өөрийгөө доройтуулан улам улмаар арчаагүй сул дорой болж, тэдэнтэй ярилцах гэж хүмүүс ч төвөг удахаа больж, тэд ердөө үхсэн мэт дүр үзүүлнэ. Асуудал бэрхшээлээс зайлах нэг арга бол энэ. Арчаагүй дорой хүмүүс энэ. Тэгээд л тэр. Сул доройн нэг шинж бол тэр. Бид бүгдээрээ Бурханы хүүхдүүд учраас тэр дээрх диваажингийн аз жаргалд дасчихжээ. Тэгээд буугаад иртэл, бидний таашаалд нийцэх юм нэгээхэн ч үгүй. Юм бүхэн аймшигтай, бүх юм бидний хувьд дэндүү хүнд хэцүү. Тэгээд ганц хоёр бэрхшээл тулгараад ирэхээр бид цаашид тэвчиж тэсэхээн болиод зугтахаар завддаг. Бэрхшээл зовлонгоо үгүй хийхийн тулд, нэгэн цагт диваажинд эдэлсэн амар амгалангаа нөхөж бүх л төрлийн орлуулгуудыг хэрэглэдэг.

READ MORE

0 comments: