Эх ногоон гаригтаа ээлтэй амьдарцгаая
МӨС ХЭТЭРХИЙ ХУРДАН ХАЙЛСААР
УУР АМЬСГАЛ ХЭТ ТҮРГЭН ӨӨРЧЛӨГДСӨӨР БАЙНА.
ХОЙД ТУЙЛЫН МӨС НАРНЫ ГЭРЛИЙН 80 ОРЧИМ ХУВИЙГ ОЙЛГОЖ, ДАЛАЙН УСНЫ ХҮЙТЭН ТЕМПЕРАТУРЫГ ТОГТООН БАРЬЖ БАЙДАГ.
SOS
Мацаг хоолтон болцгооё!
Эх ногоон гаригтаа ээлтэй амьдарцгаая!
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хай
Дэлхийд нэртэй хүмүүнлэг үзэлтэн, Уран бүтээлч, Оюун Санааны Багш
2007-12-25 Парисын семинар.
МАХНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ ДЭЛХИЙН ДУЛААРЛЫН ГОЛ ШАЛТГААН МӨН
ОЙ УСТАЖ БУЙН ГОЛ НӨХЦӨЛ
- Амазоны халуун орны ойн модны 70%-ийг малын тэжээл тариалахад зориулж огтолсон байна.
УСНЫ БОХИРДОЛЫН ХАМГИЙН ТОМ ЦОРЫН ГАНЦ ШАЛТГААН
- Далайд "амьгүй" бүсүүд үүсэх, химийн бодисоор хордох, шүр үхэж устахад хамгийн ихээр нөлөөлж хүмүүст өвчин үүсгэн, антибиотик үйлчлэхгүй болоход нөлөөлдөг.
ХҮЛЭМЖИЙН ХИЙН АСАР ТОМ ЭХ СУРВАЛЖ
- Дэлхий дээрх БҮХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УТАА нийлээд ч мал аж ахуйгаас үүсдэг ХҮЛЭМЖИЙН ХИЙН хэмжээнд хүрэхгүй.
- Хүмүүсээс болж бий болсон азотын хүчлийн 65% нь мал аж ахуйгаас үүсдэг. /Дулааруулагч нөлөө нь СО2-оос 296 дахин илүү/
- Хүмүүсээс болж бий болсон метаны 37% нь мал аж ахуйгаас үүсдэг. /Дулааруулагч нөлөө нь СО2-оос 23 дахин илүү/
"Малыг хэт өсгөх нь өнөөгийн байгаль орчны онц ноцтой хямралд хамгийн их нөлөө үзүүлж байна. Нөхцөл байдлыг засахын тулд ЯАРАЛТАЙ АРГА ХЭМЖЭЭ авах шаардлагатай байна"
Др. Хеннинг Стейнфелд, НҮБ-ын Хүнс ХАА-н Байгууллагын Хүнс Мал Аж ахуйн Бодлого Мэдээллийн Салбарын Эрхлэгч
МАЛ АЖ АХУЙН ИХ СҮҮДЭР: Байгаль орчны асуудлууд ба боломжууд, НҮБ-ын Хүнс ХАА-н Байгууллага, 2006, Ром хот
Эх дэлхийгээ аврахын тулд бид яах ёстой вэ?1. Цагаан хоолтон болох
2. Био-шатахуун ашиглан /гибрид машин унах/
3. Мод их хэмжээгээр тарих
4. Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх
5. Залбирах
- НҮБ-ын 2007 оны байгалийн гамшгийн талаархи тайланд хамгийн ноцтой 10 гамшгийн 9 нь уур амьсгалын өөрчлөлтөөс болсон хэмээжээ.
- 2000 онд Папуа Нью Гвиней улсын Йоркийн Дюк арлын нам дор газраас 20.000 оршин суугчийг албан ёсоор нүүлгэн шилжүүлжээ.
- Загас агнахыг хэтрүүлж, далайн амьдралд амин чухал үүрэгтэй мөрөг загасыг үй олноор хөнөөснөөс Африкийн баруун өмнөд эрэг орчмын ус нь далайн ёроолоос оргилох хорт хийнд автаж, АНУ-ын Нью Жерси мужтай тэнцэхүйц хэмжээний нутаг дэвсгэрийн далайн амьтад үхэж, улмаар хүлэмжийн хий бүр гаарч байна.
- Австрийн далай судлаач Др.Стив Ринтоулын тооцоолсноор туйлын мөс асар түргэн хайлж буйн улмаас далайн түвшнээс дээш 1 метрт орших 100 сая хүн уснаас зайлж "хаа нэгтээ нүүх хэрэгтэй болно" гэжээ.
0 comments:
Post a Comment