Их Багшийн төрсөн өдөр
2008 оны 5-р сарын 11-ны Ням гаригт Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн төрсөн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хот дахь Аръяабалын бясалгалын "Билгүүн" төвөөс олон нийтэд цагаан хоолны амталгаа сурталчилгаа, дэлхийн дулааралын тухай, хүн бүхэн эх дэлхийгээ аврахын тулд цагаан хоол идэхийн ашиг тусын тухай яриа танилцуулга хийн, Их Багшийнхаа дэлхий нийтэд хандсан уриалга, хүн төрөлхтөнд түүний хийж ирсэн нигүүлсэнгүй их ажил хөдөлмөрийн тухай баримтат кино зэргийг үзүүлж сонирхуулах гэх мэтчилэн олон ажлуудыг Улсын филермонийн төв зааланд зохион байгууллаа. Мөн үүнээс гадна Аръяабалын бясалгалын тө
вийн бясалгагчид маань өөрсдийн зохиосон дуу, бүжиг, шүлгээ олны хүртээл болгосон нь үзэгчидийн талархалыг хүртсэн юм .
Энэхүү үйл ажиллагаа нь дэлхийн төрөлтөн бүгдийн сайн сайханы төлөөх Их Багшийн маань хайр ивээлээр хэрэгжин биелж, адислал ерөөлөөр дүүрэн арга хэмжээ болж өндөрлөлөө.
Энэхүү үйл ажиллагаа нь дэлхийн төрөлтөн бүгдийн сайн сайханы төлөөх Их Багшийн маань хайр ивээлээр хэрэгжин биелж, адислал ерөөлөөр дүүрэн арга хэмжээ болж өндөрлөлөө.
0 comments:
Post a Comment