Танин мэдэхүйн булан
Тухайлбал, 100 гр шар буурцгийн үр нь дунджаар уураг 36,8%, тос 23,5%, нүүрс ус 23,5% агуулах ба кали, натри, калъци, фосфор, магни, төмөр, фтор, зэс, иод, цайр, селен зэрэг эрдэс бодис болон А, Е, К, В1, В2, фолийн хүчил зэрэг аминдэм агуулдаг. Шар буурцгийн уураг нь бүх үл орлогдох аминхүчлийг агуулах тул биологийн үнэт чанар өндөртэй уурагт тооцогддог.
Нөгөөтэйгүүр шар буурцаг нь изофлавин хэмээх үл исэлдүүлэгч бүлэг бодисын эх үүсвэр юм. Изофлавинууд нь бие махбодид физиологийн олон чухал үүрэг гүйцэтгэхээс гадна зарим өвчин үүсэх эрсдлийг бууруулдаг байна. Тухайлбал, биеийн эсүүд болон ДНХ-г хэт исэлдүүлэгч бодисын нөлөөнөөс хамгаалж, ясны сийрэгжилт, хөхний ба түрүү булчирхайн хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулж, цэвэршилтийн дараах хам шинжийг багасгах зэрэг үйлчлэл үзүүлдэг нь тогтоогджээ. Судлаачид шар буурцгийн эмчилгээний чанарын дөрөвний гурав нь түүний найрлага дахь изофлавинтай, үлдсэн хэсэг нь түүний уурагтай холбоотой гэж үздэг. Изофлавины агууламж нь шар буурцгийн сорт, тариалалтын орчин нөхцөл, газар нутгийн онцлог зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг. Харин изофлавин нь харьцангуй тэсвэртэй учир боловсруулалтын явцад агууламж нь өөрчлөгдөхгүй.
Шар буурцгийн найрлагад цусны холестеролын түвшинг бууруулах үйлчлэл бүхий биологийн идэвхт олон бодис байдаг учир зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг болох нь тогтоогджээ. Түүний цусны холестеролын түвшинг багасгах үйлчлэл нь дараах хэдэн шинж чанартай холбоотой:
1. Шар буурцаг холестерол агуулдаггүй
2. Шар буурцгийн уураг холестеролын түвшинг бууруулдаг
3. Шар буурцгийн тосний дийлэнх хэсгийг олон хоёрчийн холбоот үл ханасан тосны хүчлүүд эзэлдэг
4. Шар буурцгийн изофлавин нь судас хатуурхаас сэргийлдэг
5. Шар буурцагт цусны холестеролыг бууруулах үйлчлэл бүхий уусдаг эслэг агуулдагддаг.
Шар буурцгийн уургийн амин хүчлийн бүрэлдэхүүн нь мах, сүү, өндөгний уурагтай дүйцэхүйц болох нь тогтоогджээ. Шар буурцгийн уургийг цэврээр ялгаад төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн түүхий эд болгон хэрэглэдэг. Тухайлбал шар буурцгийн гурил, сүү, өрөм, бяслаг /дүпү/, тараг, сүүмс /жан/, хүүхдийн тэжээл, кофены сүү үйлдвэрлэхээс гадна махыг орлуулан хиам, зайдас, хатаасан мах зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Шар буурцгаар хийсэн дүпү нь уураг, изофлавинаас гадна калъцийн сайн эх үүсвэр юм. Иймээс дүпүг хоолондоо тогтмол хэрэглэснээр ясны сийрэгжилтийн эрсдлийг бууруулдаг бөгөөд мөн биед маш хурдан боловсордог тул хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилдөг.
Эрүүл тэжээллэг бөгөөд амьтаны амь таслаагүй хоол хүнсний жишээ.
/Цагаан хоолонд хамаарах зарим идээний найрлага/
Хүнсний бүтээгдэхүүн - Жинд эзлэх уургийн хэмжээ/хувиар/
Дүпү /шар буурцгийн бяслаг/ 16%
Гурилнаас гаргасан уураг буюу глутин 70%
Эрдэнэшиш 13%
Будаа 8,6%
Шар буурцаг, хүрэн буурцаг, вандуй ...г.м 10-35%
Бүйлс, хушга, кэшүү, хушны самар,бүх төрлийн самар... 14-30%
Хулууны үр, Сезаме буюу гүнжидийн үр, наран цэцгийн хар самар... г.м 18-24%
Америкийн хоолзүйчдийн холбоо, хүнс шим тэжээлийн төв.
ШУТИС-ийн Хүнс-Биотехнологийн Сургуулийн Хоол үйлдвэрлэл, шим судлалын салбар
Цагаан хоолтон болох нь зөв мэргэн алхам юм
- Эрүүл мэндэд тустай
- Эдийн засагт хэмнэлттэй
- Байгаль орчинд ээлтэй
Энэ бол энэрэл нигүүлсэл
Энэ бол эрхэм ариун явдал
Энэ бол энх амгалан мөн.
УБ хот Аръяабалын бясалгалын “Билгүүн төв” Утас: 99774277, 91613011,99239350