Monday, June 15, 2009

Хоёрын ухаан Нэгийнхээс дээр

Их Багш Чин Хай. 2003.02.03
Флорида. видео хуурцаг №755

Нэгэн өвөө үе тэнгийнхээ эмээтэй болзсоор 5 жил болж гэнэ. Өвөө нэг өдөр гэрлэхээр шийдээд түүнд хэлэхэд даруй зөвшөөрчээ. Маргааш өглөө өвөө сэрээд:" Миний саналыг тэр баяртай хүлээж авлуу яалаа? Тийм байх аа. Үгүй ээ, надруу нэг л сонин хараад байсан даа" гэхчилэн уймарч, эмээгийн хариуг яаж ч бодоод санасангүй.
Санах гэж цаг гаруй мунхаглаад эмээ рүү утасдав. Жаахан ичгэвтэр байсан ч өвөө зориглон түүний за, үгүй, яг ямар хариу хэлснийг ер санахгүй байгаагаа дуулгахад эмээ: "Ашгүй чи утастдаг нь сайн боллоо. Тийм ээ, би хэн нэгэнд ЗА гэснээ санаад байгаа хирнээ чухам хэнд зөвшөөрснөө ер санахгүй байсан юм" гэжээ.

0 comments: