Monday, June 15, 2009

Их Багшийн хошигнол

Хэн нь хэндээ туслав аа?

Их Багш Чин Хай.
Флорида, АНУ.2003.02.03 /эх нь англи хэл/
видео хуурцаг№755
Нэг эр гольф тоглож байгаад гэртээ ирэхэд эхнэр нь түүнээс "Тоглоом чинь ямаршуухан болов" гэж асуухад нөгөө эр, "Би ер нь дажгүй цохиж байсан л даа. Гэхдээ миний хараа бөмбөгөө хаашаа ниссэнийг ч олж харахааргүй болтлоо муудчихсан байна" гэхэд эхнэр нь "Жэк чи минь 75-тай шүү дээ. өөр яана гэж бодоов? Чи ер нь яагаад ахыг минь дагуулаад явж болдоггүй юм бэ?" гэхэд Жэк "Гэхдээ тэр чинь 85-тай шүү дээ, тэгээд ч гольф тоглохоо больчихсон" гэв. Тэгтэл эхнэр нь: "гэхдээ түүний хараа маш сайн, ядахдаа л бөмбөгийг чинь харж өгөхгүй юу" гэжээ. Маргааш нь Жэк гольф тоглохдоо хадам ахыгаа хамт авч явжээ. Тэгээд ах нь харж, Жэк цохитол бөмбөг нь бас л хаа нэгтээ алга болжээ. Жэк ахаасаа "Та харж амжив уу?" гэхэд "Тиймээ тийм би харсаан, харсан." гэжээ. "Тийм үү? Тэгээд хаана байна?" гэж Жэк асуухад "Харин ээ, би мартчихлаа." гэж хариулжээ.

0 comments: