Зүрхний зураас
Б.Ивээл
"СҮМ"
Би сүм...
Та сүм...
Бид бүгд сүм...
Хүмүүс бид сүм...
Хүн биш сүм...
Дотроо гэгээрэл бүхий бурхан агуулсан
Дорой эгэл хүмүүний төрхөөр илэрч яваа сүмнүүд
Мишээл, инээмсэглэл, нинжин сэтгэлээр нь
Магад бурханы дүр нь цухуйж яваа гэгээнтэнүүд
Бурхан гэдэг чинь тэр...
Буддын сүмд боссон том барилга биш
Буурал үстэй хөгшин ижий чинь ч биш
Буруу зүйл хааяахан хийчихдэг бид л шүү дээ
Ээж чинь чамд биш өөртөө бурхан
Эгэл чиний бие өөртөө сүм
Сүмд очиж мөргөл үйлдэх хэрэггүй ээ
Сүсэг бишрэлээр өөртөө л мөргө
Чи бурхан агуулсан сүм...
Чин их ариусал, нигүүлсэлийн хайр...
0 comments:
Post a Comment