Monday, October 6, 2008

Цагаан хоол таны гэрт

Хулууны зутан шөл
Орц
Хулуу 800-1000г
Төмс 200г
Бөөрөнхий сонгино
Шинэ цөцгий 120г
Карри 2х.х
Цөцгийн тос 10-15 г
Ус аяга
Амтлагч
Цөцгийн тос 5-10г
Гурил 2-3 х.х.
Мөөгний амтлагч 1/2х.х.
Давс тохируулах

Хийх арга:
  • Хулуу, төмсийг томхон хэрчмээр хэрчээд 15-20 минут жигнэж болгоно. Хулууны үрийг цэвэрлээд жижиг хэрчинэ. Төмсийг жижиг хэрчинэ.
  • Тогоонд халаасан цөцгийн тосонд хэрчсэн сонгино хийж хуураад тусад нь тавганд гаргана.
  • Хэрчсэн хулуу, төмсийг холигч машины саванд хийгээд дээр нь хүйтэн ус, цөцгийнд хутгасан карри нэмж машиныг 1-2 минут орчим ажиллуулж ногооны шингэн хольц бэлтгэнэ.
  • Үүнийг саванд хийж зөөлөн гал дээр тасралтгүй хутгаж буцалгаад дээр нь цөцгийн тосонд хуурсан гурил нэмж өтгөрүүлнэ. Зутан шөлийг мөөгний амтлагч, давсаар амтлана.

0 comments: