Их Багш үлгэр ярьж байна.
ЗЭН БАГШ БОЛОН ТАВАН ЗУУН ФЛАМИНГО ШУВУУ
Олон жилийн өмнө он цагийн туршид маш сайн бясалгал хийдэг нэгэн лам байжээ. Тэр хэдэн төрөлдөө лам хувраг байсан боловч үхэж төрөхөөс чөлөөлөгдөж чадаагүй юм. Сахилаа чанд мөрдөж, буян их хийснээр та нар лам болж болноо, гэхдээ гэгээрэлд хүрч чадахгүй бол дараагийн төрөлдөө ядаж л дахин лам болно гэсэн итгэлтэй байж чадвал хамгийн сайн. Үнэндээ ийм байвал маш сайн яагаад гэвэл таны хүч, бүр лам болоход ч хүрэх чадваргүй байж болно.
Нөгөөх лам маань нилээд хугацааны турш эргэн төрөхдөө дандаа лам төрлийг таван зуун жилийн турш авчээ. Эрхэм ламтан төрөл бүхэндээ улам илүү буянтай болж байж. Хэдийгээр тэрээр гэгээрэлд хүрч чадаагүй боловч тэр сахилыг хатуу чанд сахиж, үнэхээр буянтай, чин сэтгэлтэй байсан гэнэ. Өнгөрсөн хугацаанд тэр лам хаа сайгүй бадар барин сургаал айлдан явахад нь таван зуун Фламинго шувуу үргэлж түүнийг дагадаг байжээ. Энэ хачин үзэгдлийг хүмүүс их сониучирхан харна. Билгийн нүд нь хөгжсөн зарим хүмүүс үүнийг хараад, үнэндээ эдгээр шувууд өмнөх амьдралдаа түүний шавь нар нь байсан байна гэдгийг хэлж чадна.
Тийнхүү тэр таван зуун шавьтай байсан боловч түүний билэг ухааны чадал хангалттай хүчтэй байгаагүйгээс тэднийгээ чөлөөлтөнд хүргэж чадаагүй ажээ.
Түүнийг гадагшаа өргөл барьц авах гэж, ариун үйл явдал, баяр наадамд оролцох гэж мөн сургаал айлдах гэж явах, ер нь хаашаа ч гэсэн явахад нь түүний шавь нар үргэлж түүнтэй хамт явахыг хүсдэг байв. Тэд нар, “Багшаа, бүх хүрээ хийдийн хүмүүс адил тэнцүү гэж та дандаа ярьдаг шүү дээ. Тэгээд ямар нэг зугаа цэнгэлд оролцохоор та гадагшаа үргэлж явдаг боловч биднийг ховорхон дагуулж явах юм” гэж гомдолдог байжээ.
Үнэндээ бол Багш нь тэдэнд магтаал, өргөл барьц хүртэх буян нь хангалтгүйг мэддэг. Харин энгийн хүн байхыг түүний шавь нар ойлгодоггүй ба тэд материаллаг зүйлд тэр дороо л татагддаг байв. Ингээд Багшид өөр ямар ч сонголт байгаагүйгээс гадагш явах болгондоо тэднийг дагуулж явдаг болсон юм. Хожим тэдгээр таван зуун шавь нар нь үхэцгээгээд дараагийн төрөлдөө тэд эргээд лам болж чадалгүй харин Фламинго шувуу болцгоосон байна. Зөвхөн тэдний багш л эргээд лам болж чаджээ. Ийнхүү түүнийг гадагш явах болгонд тэдгээр таван зуун шавь буюу Фламинго шувууд түүнтэй хамт явдаг болсон нь шавь нар болон эрхэм Багшийн хоорондын барилдлагатай холбоотой юмсанжээ.
...............оОо...............
Нэгэнт л багш өөрийгөө чөлөөлж чадаагүй учир мэдээж хэрэг өөрийн цээрлэлээ хүлээх ёстой шавь нараа ч чөлөөлж чадсангүй. Хэрэв таны Багш аугаа их чадвартай бол танд учирсан өчүүхэн үйл түйтгэрээс таныг ангижруулж чадна. Энэ үлгэр танд яагаад заавал сайн Багш хэрэгтэй байдгийг хэлж өгч байна.
0 comments:
Post a Comment