Tuesday, April 3, 2007

Бүх авшигтнуудын хурлын мэдээ

Аръяабалын бясалгалын "УБ-Билгүүн" төвийн
бүх авшигтнуудын (бүх гишүүдийн) хурал
2007 оны 3 сарын 25-нд амжилттай болж өнгөрлөө.


Холбогч Эрдэнэчимэг номын эгч, Төвийн тэргүүн Баярбат номын ах болон Орчуулга, хэвлэл мэдээллийн сайн дурын баг, Санхүүгийн алба ажлаа тайлагнаж, авшигтнууд санал бодлоо солилцлоо. Бүх гишүүдийн 100%-ийн саналаар төвийн үйл ажиллагааг хүндрэлгүй, шуурхай болгохын тулд гишүүнчлэлгүй төрийн бус байгууллага болохоор шийдэж 9 гишүүнтэй Удирдах зөвлөл буюу Зохицуулах зөвлөлийг мөн сонгов. Төвийн тэргүүн гэдэг нэрийг Зохицуулагч хэмээн өөрчлөв.
Зохицуулах зөвлөл ТББ-ын дүрэм, дотоод журмыг боловсруулах, 2007 оны үйл ажиллагаа, төсөв зардлыг төлөвлөх үүрэг хүлээж авлаа.

Зохицуулах зөвлөлийн гишүүд:
Алтанзаяа номын эгч
Алтантуяа номын эгч
Баярбат номын ах
Болд номын ах
Лхагва номын ах
Нямсүрэн номын эгч
Оюундарь номын эгч
Эрдэнэчимэг номын эгч

0 comments: