2007 оны 4-р сарын 2 өдрийн Дияан
Бүх авшигтнуудын сар бүрийн дияан 2 өдөр үргэлжилж байхаар боллоо.
2007 оны 4-р сарын дияан:
4-р сарын 7-ны өглөө 9.00 цагаас
4-р сарын 8-ны орой 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.
Бүх авшигтнуудын дияаны журмаас:
- Ном хамгаалагч нарын шаардлагыг хүндэтгэж биелүүлнэ. Аливаа асуудал, асуулт гарвал ном хамгаалагч нарт хандана.
- Дияанд хоцорч ирэхгүй. Эхлэхээс 30 минутын өмнө ирж хувийн бэлтгэл хангана.
- Дияаны дундаас хаяж явахгүй.
- Гутлын ууттай ирнэ. /чимээ гаргадаггүй уут!/
- Дияаны мөч хором бүрийг дотоодын оюун санааны дэвшил, сүнснийхээ хөгжилд зориулахаас биш, завсарлагын үеэр материаллаг ертөнцийн аливаа асуудлыг хэлэлцэх, хэт чанга дуугаар ярих зэрэг үйлдэл гаргахгүй байхыг хичээнэ.
- Халдварт томуу, хамрын ханиад туссан хүмүүс бусдынхаа эрх ашгийг бодож тусдаа суух, бясалгалын дундуур гарч орохгүй байхыг хичээнэ, /ирэхгүй байсан ч болно/.
НОМЫН ХУР ИХ БУУЖ,
ИХ БАГШИЙН АДИСЛАЛ ИВЭЭХ БОЛТУГАЙ.
0 comments:
Post a Comment