Thursday, May 21, 2009

Билэг Ухааны Сувд


Цаглашггүй Дээд Их Багш Чин Хай
Сингапур.1994оны 9-р сарын 29
/эх нь Англи хэлээр/
Хүн бусдад маш олон янзаар нөлөөлдөг.
Өөрийнхөө сайн сайхан хийгээд үйлдэж буй зүйлдээ үнэхээр итгэлтэй байх юм бол та бусдад нөлөөлнө. Итгэхгүй бол харин бусад хүн өөрт тань нөлөөлнө. Тэд хувийн зан чанараас тань өөр нэг хүнийг бий болгох гэж хичээнэ. Зөв сайн гэж итгэдэг аливаа зүйлээ өөртөө үлдээж, бусдын нөлөөнд бүү авт. Энэ ертөнцөд сайн үлгэр дууриал маш ховор, тэгэхээр өөрийгөө л сайн үлгэр жишээ болго. Юм бүхэнд хамгийн сайнаар бай, тэгвэл бясалгахын хирээр улам сайжирч буйг тань хүмүүс мэдэх болно. Тэгээд та энэ нийгэмд үнэхээр хэрэгтэй нэгэн болно. Ингэж л үүнийгээ батлан, бусдад туслаж эх дэлхийгээ нүүрлэж болох хүнд хэцүү сүйрэл мөхлөөс аварна.

0 comments: