Шар Буурцаг
2009 оны 4-р сарын 24-ны өдөр Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн Яам, Цагаан Хоол-Ногоон гариг Төрийн бус байгууллага, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нар хамтран "Шар Буурцгийн Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ" семинарыг амжилттай зохион байгуулж явууллаа.
Уг семинараар Монгол орны нөхцөлд шар буурцгийн тариалалт ямар байсан,цаашид тарьж болох эсэх, ирээдүйн үр ашиг, хүн амын хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай байгаа уг ургамалын эрэлт хэрэгцээ, мөн шар буурцгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийг нэмэгдүүлэх гэх мэт маш олон талын асуудлыг хөндөн ярилцлаа.
Уг семинарт Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн Яамны Дэд Сайд н. Золжаргал, Магистр-Агрономич Б. Аюурзана, ХААИС, Агробиологийн сургууль, Газар тариалан, хөрс-агрохимийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор О.Мөнхжаргал, ШУТИС-ын доктор, профессор Г.Лхагваа гэх зэрэг эрдэмтэд, судлаачид, хувь хүмүүс, тариаланчид оролцсон юм.
Уг семинарын үр дүнд "Монголын Шар Буурцгийн Холбоо" -г хувь хүн болон хамт олонд шар буурцгийг монголд тариалах талаар заавар зөвлөмж өгөх чадвар бүхий хүмүүсийн бүрэлдхүүнтэй байгууллаа.
Сонирхсон хүн бүрт Холбооны хаалга нээлттэй.
Холбоо барих утас: 88110512, 99579607