ДЭЛХИЙН ДУЛААРАЛ

"Амьтдаа хамгаалж, гариг дэлхийгээ аварцгаая"
/Дэлхийн Дулаарлын талаарх олон улсын семинар. Өмнөд Солонгос, Сөүл хот,2008 оны 5-р сарын 22/
Бидэнд байгаа НҮБ-ийн судалгаа болон эрдэмтдийн гаргасан шинжлэх ухааны баримт нотолгоонуудын энэ бүх үзэл баримтлал, бодит нотолгоогоор бол миний бодлоор
Нэгдүгээрт: Бид бүх аллагыг зогсоох ёстой, урьд нь хэлж байсан даа. Амь хороох бүх явдлыг эцэс болгож, хүн хийгээд амьтдад ялгаагүй гэм хор учруулахгүй байх.
Хоёрдугаарт: Амьтны гаралтай ямар ч бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.
Гуравдугаарт: Ариун явдалт амьдралын хэв маягийг дээд шатны хүмүүс эхлэн хэвшүүлэх, удирдагчид гэсэн үг. Би биелүүлэхэд хэцүү зүйлийг хэлж байгаагаа мэдэж байна. Гэхдээ та нар асуусан болохоор Би хэлэх л хэрэгтэй, яалт ч үгүй дагаж мөрдөх эдгээр л гарц байгаа юм.
Дөрөвдүгээрт: Хүмүүсийг илүү сүсэг бишрэлтэй болгон өөрчлөх. Юу гэсэн үг вэ гэхээр Бурханыг илүүтэйгээр санагалзахыг хэлж байна. Үүнд Засгийн газруудын оролцоо хэрэгтэй. Улс төр шашнаас ангид гэж болохгүй ээ. Ард иргэдээ сүмрүү очих юмуу гэр орондоо хамтдаа залбирах, Библи унших, Есүс чухам юу гэж өгүүснийг судлах, Буддагийн хэлснийг амьдралдаа ёсчлон биелүүлэхэд, мөн Номлогч Мухаммед биднээр юу хийлгэхийг хүссэнийг хийгээд Гүрү Нанак юу гэж сургасныг амьдралдаа жинхэнэ утгаар хэрэгжүүлэхэд Засгийн газрууд дэмжиж туслах хэрэгтэй. Бид өөрсдийн шашныхаа ном судруудыг сайтар судалж, тэдгээрт юу гэж сургасныг ажил хэрэг болгох хэрэгтэй байна, зүгээр нэг уншаад өнгөрөх биш.
Тавдугаарт: Бид нүгэл хилэнцээ наминчилж, Бурханы орны аврал өршөөлийг эрэн залбирах хэрэгтэй. Бурханы орноос хийгээд гэм хор учруулсан хамаг амьтдаас уучлал хүсэх.
Ингэснээр яг одоо бидэнд заналхийлж байгаа түнэр харанхуйг бүх л дэлхийн хүчирхэг хамтын, эерэг, хайр энэрлийн хүч үлдэн хөөх болно. Надад байгаа цорын ганц арга гэвэл энэ л байна. Би үнэхээр чин сэтгэлийнхээ угаас энэ бол авч хэрэгжүүлэх ёстой цорын ганц шийдэл болохыг хэлье. Бид амьдралаа эрс өөрчлөх хэрэгтэй байна. Өөрчлөх ёстой.
0 comments:
Post a Comment