Friday, July 25, 2008

ГЭРИЙН НӨХЦӨЛД ДҮПҮ ХИЙХ АРГА

ОРЦ:
- Шар буурцаг /бүтэн үрт/ 400гр
- Кальцийн сульфат 15 гр

ХИЙХ ДАРААЛАЛ:

  1. Шар буурцгийг угаагаад гэмтэж муудсан хэсгийг ялгаж цэвэрлэнэ.
  2. Цэвэрлэж угаасан 400гр шар буурцгийг 5 дахин их хэмжээтэй хүйтэн усанд хийгээд тасалгааны температурт 8-12 цаг дэвтээнэ.
  3. Дэвтээсэн шар буурцгийг /жин нь ойролцоогоор 800гр болно/ уснаас шүүж гаргаад хүйтэн усаар хэд хэд зайлна.
  4. Шар буурцгийг холигчийн /блендер/ саванд хийгээд дээр нь 3 литр орчим хүйтэн ус нэмж холигч машины хамгийн өндөр хурдаар 3 минут орчим хугацаанд бутлана.
  5. Ялгарсан сүүг бөс даавуун шүүлтүүрээр /бяслагны даавуун шүүлтүүр/ шүүж сүүг цэвэр саванд юүлнэ. Сүүний гарц 3 литр орчим байна.
  6. Бэлтгэсэн шар буурцгийн сүүг 10 мин орчим нам гал дээр хөөрүүлнэ.
  7. Хөөрүүлсэн шар буурцгийн сүүг 80С хэм хүртэл хөргөнө.
  8. Ээдүүлэх уусмалыг бэлтгэхдээ 100мл усанд 15 гр кальцийн сульфат хийж уусгаад бага зэрэг халаана. Бэлтгэсэн ээдүүлэгчийг халуун шар буурцгийн сүүнд нэмж хутгана. Ээдэм үүсч эхэлмэгц хутгалтыг зогсооно. Сүүг гүйцэд ээдүүлэх зорилгоор 10 минут орчим хөдөлгөөнгүй байлгах хэрэгтэй. Шар буурцгийн ээдмийн хэмжээ нь сүүний жингийн 0,25-0,5% байдаг.
  9. Ялгарсан ээдмийг бөс даавуун уутанд хийж шүүгээд шар сүүг шахаж сайн нягтруулж боогоод дүпү шахах зориулалтын саванд /монгол бяслаг хийдэгтэй адил/ хийж 15 минут орчим байлгаж шар сүүг гүйцэд шүүрүүлэн дүпүг хэлбэржүүлнэ.
  10. Шахсан дүпүг уутнаас нь гаргаж хутгаар хэдэн хэсэг болгож хуваагаад хүйтэн усанд сойж хөргөнө.
  11. Дүпүг хүйтэн усанд сойж хөргөгчид хадгалах ба өдөр бүр усыг солих шаардлагатай.

0 comments: