2007.03.01 Формосагийн дияан амжилттай боллоо!!!
2007.02.20-24 хооронд 5 өдрийн дияан Тайваний Шихүй төв дээр тун амжилттай боллоо. Олон орны 15,000 орчим авшигтнууд хүрэлцэн ирснээс манай Монголоос 90 гаруй ах, эгч нар оролцлоо. Биднийг онгоцны буудлаас тосон авч, уулан дээр байрлах Шихүй төв дээр ирлээ, гайхамшигтай сайхан байгальтай, бид тогтоосон газарт өөрсдийн майхнаа бариад төвхнөж аваад дияанаа эхлэхэд бэлэн болсон. Биднийг очдог өдөр тэнд шиний 1-ний орой тохиож азтай бид Их Багштайгаа хамт Цагаан сарын баярын өдрийг тэмдэглэн өнгөрөөлөө.
Ингээд маргааш өглөөнөөс нь дияан цагийн хуваарийн дагуу эхэллээ. Их Багш минь өдөр бүр шавь бидэндээ үнэт сургаалиа хайрлаж байлаа.
2-р сарын 22-ны өдрийг "Чин Хай"-н өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай энэ баярыг Их Багштайгаа хамт тэмдэглэн өнгөрүүлсэндээ бас баяртай байна. Манайхаас гоцлол бүжиг, гоцлол дуу нийлсэн 3 номер үзүүлсэн нь Их Багшид болон бусад ах эгч нарт маш их таалагдсан.
... 2-р сарын 24-ны өдөр дияан албан ёсоор өндөрлөлөө. Шавь бид дэлхийн өнцөг булан бүр рүү баяр хөөртэйгөөр буцацгаалаа...
Их Багшдаа баярлалаа, цаг хүчээ гаргаж бусдадаа тусалсан номын ах, эгч нартаа баярлалаа!!!
0 comments:
Post a Comment